Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн хуралдаанаар ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ