Монголд зээлжих зэрэглэлийг үндэсний хэмжээнд тогтоож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-10 16:20:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Компани, ААН-үүд санхүүгийн чадавх, үзүүлэлтээ үнэлүүлж, энэ талын зэрэглэлээ тогтоолгох нь орчин үед чухал болжээ. Тухайн компани дээрх үзүүлэлт, үнэлгээгээр хаана явна гэдгээ мэдэх шаардлага тулгарсан. Үүнд “Onch & Company” өнөөдөр нэг ёсны хариуг өглөө.


Тодруулбал, тус компани Монгол Улсад ААН, компаниудын санхүүгийн зээлжих чадварыг үнэлж, компани болон өрийн хэрэгслийн санхүүжих чадавхын зэрэглэлийг тогтоох зорилгоор байгуулагдаж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус компани зээлжих зэрэглэлийг үндэсний хэмжээнд хийх, дотоодын компани, ААН-үүд үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлд гаргахад тэдгээр компанийн санхүүг үнэлж, зэрэглэх зэрэг үйл ажиллагаа явуулах талаар “Онч кредит рейтинг эйжинси” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Норжинбат тодотгон хэллээ.


Санхүүгийн зээлжих чадварыг үнэлж, компани болон өрийн хэрэгслийн санхүүжих чадавхын зэрэглэлийг тогтоосноор компани, ААН-үүдэд хөгжиж дэвжих боломжийг олгоно. Энэ бол хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгч нарт аль алинд нь хөгжлийн нэг гарц болох юм гэдгийг онцоллоо. Гэхдээ энэ бол амаргүй, хариуцлага хүлээсэн, эрсдэлтэй ажил гэдгийг тодотгож байв. Бид мэргэжлийн, туршлагатай байснаар энэ ажлын ард компани, ААН-үүдийн хамт гарна гэв. 

Related news