Зүүн бүсийн тариаланчид чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-22 15:25:34

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт болж байна.

Газар тариаланчдын зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ, газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж улаан буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэл, төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүн юм. Мөн тариалангийн салбарт ажиллагсдад шинэ техник технологи эзэмшүүлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл болгон хөгжүүлэх, экспортыг дэмжихэд төр анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ.

Зүүн бүсийн тариаланчдын зөвлөгөөнөөр манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, шийдвэр, үр дүн, салбарт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийн талаар хэлэлцэх юм.

2024 онд газар тариалангийн үйлдвэрлэлд зориулсан хөнгөлөлттэй зээлийн 81.0 тэрбумыг нь эргэлтийн хөрөнгийн зээлд, 58.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлд олгох юм байна. 

Related news