"МИАТ" ирэх сараас Баянхонгор аймаг руу нислэг үйлдэж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 10:02:39

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. "МИАТ" ТӨХК орон нутгийн нислэгийн шинэ чиглэлийг нээж байна. 


Тодруулбал, аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймаг чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэнэ. Ингэхдээ оюутан залуус, ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлттэй юм.


Үүнээс өмнө буюу 2017-2018 онд Аэромонголиа авиа компани тус аймаг руу тогтмол нислэг үйлдэж байгаад зорчигчийн тоо хангалтгүйгээс зогсоожээ. Дараа нь бага оврын онгоцоор тогтмол бус нислэгийг цөөн тоогоор хийсэн аж.


Баянхонгор аймгийн нисэх буудлыг 1956 онд байгуулж байжээ. 

Related news