Боловсролын зээлийн сан байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЗасгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 5-нд 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Автобензин, дизелийн түлшний гаалийн албан татвар, онцгой албан татварын тухай, “Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журам батлах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 7 асуудал хэлэлцэх юм.
Мөн Засгийн газрын 100 хоногоос өмнө хийх ажил бол зарим сайдын гадаадад хийсэн албан томилолтын мэдээллийг сонсох аж.
Б.Туул
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days