"Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" сэдвээр мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРӨнөөдөр Төрийн ордонд УИХ-ын зарим байнгын хороодын хуралдаан болно.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд мөн эхэлж, цэцийн 09 болон 10 дугаар дүгнэлт, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоол батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болох ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Тогтвортой хөгжлийн зорилго" сэдвээр, Засгийн газар, Үндэсний хөгжлийн газраас "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" сэдвээр тус тус мэдээлэл хийх аж.
Б.Туул