УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-02 00:12:21

УИХ-ын сонгуулийн 37-р тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж төрийн түшээгээр сонгогдсон Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна.

Тэрээр Хатгал, Цэцэрлэг, Байянзүрх, Тариалан Улаан-Уул, Ренчинлхүмбэ  сумдын иргэд сонгогчидтой уулзалт хийж улс эх орны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр үйл ажилллагаа, өнгөрөсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэд сонгогчдын санал бодлыг тусган, сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаж байна. Мөн Мөрөн сумын иргэд хөдөлмөрчид, ахмадуудтай уулзаж  УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Уулзалтын үеэр иргэд хүүхдийн мөнгийг хэзээ хэрхэн олгох вэ ?, цалин, тэтгэвэр цагтаа буухгүй байна, орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн амьдрал хүнд байгаад төр засгийн зүгээс анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг төрийн түшээдээ хэлж байлаа.

Б.Гантуяа 

Related news