БАЯН-ӨЛГИЙ: Монголын бүжигчид олон улсын тэмцээнд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-19 11:11:29

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод "Казахстан гүлдери-2024" олон улсын бүжгийн тэмцээн энэ сарын 18-ны өдөр боллоо.


Казахстан Улсын Бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 24 улсын 800 гаруй бүжигчин оролцсоноос Монгол Улсын "Нур-Сая" ардын бүжгийн хамтлаг 10-12 насны ангилалд, "Мурагер" хамтлаг 6-9 насны ангилалд, "Дээд Монгол" хамтлаг 13-15 насны ангилалд, "Хуралай хамтлаг" ардын бүжгийн төрөлд тус тус аваргалж Гран при шагнал хүртэв.


Ташрамд, өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотод болсон “Сибирь зажигает звезды!” олон улсын урлагийн наадмаас Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хуралай" бүжгийн хамтлан ардын бүжгийн төрөлд мөн тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм. 

Related news