СЭЛЭНГЭ: "Эко" клубийн сурагчдад экологийн боловсрол олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-14 13:39:30

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчид, хүүхэд багачуудад ойн тухай мэдлэг, ойлголт өгөх, сургуулиудын "Эко" клубийн сурагчдад экологийн боловсрол олгох зорилготой төсөл хэрэгжүүлж байна.


Дээрх үйл ажиллагааг Еропын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын үйл ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран хэрэгжүүлж буй "Хөдөө аж ахуйн менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах” /STREAM/ төслөөс хамтран хэрэгжүүлж байгаа аж.  


Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал сум, Бугант, Түнхэл тосгодын ЕБС-ийн "Эко" клубын багш, биологийн багш нарт зориулсан сургалтыг энэ удаа зохион байгуулжээ.  


Сургалтыг МУИС-ийн Экологийн боловсролын төвд явуулсан байна. Тун удахгүй биологийн багш нар дахин сургалтад хамрагдах ажээ. 



Related news