БАЯН-ӨЛГИЙ: 1562 иргэнийг ажилд зуучлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 659 ажилгүй иргэн бүртгэлтэй байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 239 иргэн буюу 26,6 хувиар буурсан үзүүлэлт аж.
Тус аймгийн хөдөлмөрийн насны хүн амын тоо 63760 байгаа. Харин хөдөлмөрийн насны 1000 хүнд ногдох бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 10,3 болж 4.9 пунктээр буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурахад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1534 ажлын байрны захиалга авч, 1562 иргэнийг ажилд зуучилсан нь нөлөөлжээ.
Ажилд зуучлагдан орсон эдгээр иргэдийг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл
үйлдвэрлэл, барилга, гар урлалын холбогдох ажилтан 13,8 хувийг, энгийн ажил
мэргэжилтэн 42,7 хувийг, үйлчилгээний ажилтан 8, машин механизмын операторч 2,8
хувийг тус тус эзэлж байна.