БАЯН-ӨЛГИЙ: Шаардлагатай тохиолдолд зорчих хөдөлгөөнийг хаахыг сумдад чиглэл болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-11 22:37:40

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 11/ МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр сумдын удирдлагуудад шуурхай мэдээ хүргүүллээ.


Учир нь цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр, энэ сарын 11-ний шөнө болон 12-ны өдөр тус аймгийн зарим газраар цас орж, салхи ихэнх нутгаар 18-20 м/с, түр зуур 22 м/с-ийг давж шуурч, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгаа аж.


Иймд:


1. Цаг агаарын мэдээг тогтмол авч, сэрэмжлүүлэг, анхааруулах мэдээ мэдээллийг иргэд, малчид, тээвэрчид, зорчигчдод шуурхай хүргэх;


2. Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, зайлшгүй замд гарах нөхцөлд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай явах, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зам товчилж явахгүй байх;


3. Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;


4. Шаардлагатай тохиолдолд зорчих хөдөлгөөнийг хаах арга хэмжээ авахыг чиглэл болгосон байна. 

Related news