БАЯН-ӨЛГИЙ: "Толбо нуур мөсний наадам-2024" үйл ажиллагаа энэ сарын 13-ний өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-08 11:11:52

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Тус аймгийн ЗДТГ, “Explorer The Altai” компани хамтран "Толбо нуур мөсний наадам-2024" өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдөр аймгийн төвөөс 40 км зайд орших Толбо нуурын мөсөн дээр зохион байгуулна.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг үйл ажиллагааг Монголын мөсөн сурын холбоо, аймгийн Сурын холбоо, Аялал жуулчлалын холбоо, Соёл, урлагийн газар, "Цамбагарав өгөөж" хязгаарлагдмал хариуцлагатай компани, "Залуус хотхон" төсөл, "Алтан нутаг" брэнд, Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл зэрэг байгууллагууд дэмжиж ажиллах аж.


"Толбо нуур мөсний наадам-2024" үйл ажиллагааны үеэр мөсөн сурын цуваа харваа, мөсөн шагай харваа, үндэстэн, угсаатнуудын өвлийн хувцасны гоёл шалгаруулах, бүргэдээр ан хийх, олс таталт зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулна. 



Related news