2 тарвага тахлаар үхжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт өнгөрсөн жил тарваган тахал өвчнөөр хүний амь нас эрсдсэн тул аймгийн Зооноз халдварт өвчин судлалын төвөөс голомт бүхий газруудад хяналт судалгаа хийжээ. Энэ үеэр Цагаан-Уул сумын нутагт 2 тарвага үхсэн байснаас шинжилгээ авахад тахал тусч үхсэн нь тогтоогджээ.
Иргэдийг голомт бүхий газраас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн хэрэглэхгүй байх албан тоотыг Цагаан-Уул болон хил залгаа Цэцэрлэг сумын удирдлагуудад хүргүүлсэн байна. Сүүлийн үед Цагаан-Уул, Цэцэрлэг сумын голомт бүхий нутагт тарвага үхсэн мэдээллийг нутгийн иргэдээс мөн ирүүлээд байгаа ажээ.
Б.Гантуяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days