СЭЛЭНГЭ: “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаа Улаанбаатар хотноо эхэллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-10 13:32:23

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаа Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.

 

Энэхүү арга хэмжээ нь "Сэлэнгийн ирээдүй-тогтвортой ногоон хөгжил" сэдвээр төр, хувийн хэвшлийн уулзалт хэлэлцүүлгээр эхэллээ.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, 17 сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцож байна.

 

“Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд 11 дүгээр сарын 16-ны өдөр “Сэлэнгэ аймгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” нэгдсэн хуралдаан болох юм.

 

Мөн “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжил”,  “Бизнесийн орчин,  ногоон ажлын байр” зэрэг салбар хуралдаанууд болно.

 

Мөн энэ 17, 18-ны өдрүүдэд:

-Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарын танилцуулга

-Уул уурхай, Аялал жуулчлалын салбарын танилцуулга

-Сумд, агентлагуудын үйл ажиллагааны танилцуулга

-Сэлэнгэ сайхан нутаг гэрэл зургийн үзэсгэлэн

-Урлагийн тоглолт

-Улс аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан тус тус  зохион байгуулах юм байна.