СЭЛЭНГЭ: Дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Удирдлагын баг Сүхбаатар
суманд барьж байгаа 70 МВт-ын Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай
танилцлаа.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд
баригдаж байгаа 70 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын барилга
угсралтын ажил төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.
Энэхүү цахилгаан станц нь жилд 285.9
сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх
хүчин чадалтай байх юм.
Дулааны цахилгаан станцын эхний үе
шатыг 2025 онд, хоёрдугаар үе шатыг 2026 онд
тус тус ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
Дулааны цахилгаан станцын
байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Райд Монголиа” ХХК
өөрсдийн хөрөнгөөр хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.
Энэхүү бүтээн байгуулалтын эцсийн үр дүнд эрчим хүчний хараат байдлыг бууруулж, орон нутгийн хөгжилд түлхэц болох юм.