БАЯН-ӨЛГИЙ: Шилдэг бүтээл туурвисан, бүтээгдэхүүн гаргасан хүнд Б.Хурметбекийн нэрэмжит шагнал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-16 15:45:07

Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц томоохон бүтээлийг тухайн онд туурвисан, эсвэл техник, технологийн салбарт өндөр амжилт гаргасан иргэнд Монгол Улсын Гавьяат багш, төр, нийгмийн зүтгэлтэн, профессор Б.Хурметбекийн нэрэмжит шагнал олгоно.


Шагнал олгох журмын өнөөдөр хуралдаж буй аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэж эцэслэн батлах аж.   


Нэрэмжит шагналыг шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл, шинэ техник, технологийн бүтээгдэхүүн гаргаж, нийтийн хүртээл болгосон иргэнд хүртээнэ. Горилогчдын бүтээлийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг дүгнэж байна. 

Related news