СЭЛЭНГЭ: Төрийн албаны ерөнхий шалгалт явагдаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-20 10:14:38

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг өнөөдөр 4 ээлжээр зохион байгуулан явуулна.

 

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2023 оны III улирлын ерөнхий шалгалт өнөөдөр өглөөний 08:30 цагт эхэллээ.

 

Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 122 иргэн бүртгүүлсэн бөгөөд эхний ээлжид 31 иргэн хамрагдаж шалгалтаа өгч байна.