БАЯН-ӨЛГИЙ: Цахилгаан эрчим хүчийг 2 хоног хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-22 16:01:19

Өлгий /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит компаниас энэ сарын 24-ний өдрийн 06.30-20.00, 25-ны өдөр 06.30-13.00 цагийн хооронд Баян-Өлгий, Ховд аймгуудын цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана.


Учир нь тухайн хугацаанд Увс аймгийн Улаангом дэд станцаас улсын хил хүртэлх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар үйлчилгээ, тулгуурыг хүчитгэх ажлыг хийх аж.


Энэ өдрүүдэд Өлгий хотын нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангана.  

Related news