Дэлхийн анхны метан хөдөлгүүрт пуужин тойрог замд амжилттай гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-07-12 11:07:25

БЭЭЖИН. /SCMP/. Дэлхийн анхны метан түлшээр ажилладаг хөдөлгүүрт пуужин өнөөдөр тойрог замд амжилттай гарсан талаар уг пуужинг бүтээгч Хятадын “LandSpace” компани мэдээллээ. 


Хоёр угсраа пуужинг Хятадын баруун хойд нутгийн Зюцюань сансрын буудлаас Бээжингийн цагаар 09:00 цагт хөөргөсөн байна. 


“Жүцюэ-2” нэртэй уг пуужин тойрог замд хүрсэн түүхэн дэх анхны хүчилтөрөгч-метан хөдөлгүүрт пуужин болжээ. 


Энэхүү пуужинг 2022 оны 12 дугаар 14-нд хөөргөсөн боловч амжилтгүй болсон юм. Пуужингийн эхний угсраа хэвийн горимоор ажилласан боловч хоёрдугаар угсраа ажиллах явцад гарсан доголдол осолд хүргэсэн байна.


“Жүцюэ-2” дөрвөн тонн хүртэлх ашигтай ачааг тойрог замд гаргах хүчин чадалтай байна. “Landspace” нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Хятадын сансрын анхны хувийн компаниудын нэг юм.


Related news