Обама АНУ-Японы харилцааг сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 13:55:09

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-Японы харилцаа нь дэлхийн II дайны дараа бий болсон эв нэгдлийн загвар юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр улсын харилцааг магтан сайшаав.

Японыг эсэргүүцэх дайнд ялалт байгуулсан өдрийг тохиолдуулан Обама мэдэгдэл хийж, Номхон далайн талбарт амиа алдсан АНУ-ын 100 мянга гаруй цэрэгт хүндэтгэл үзүүлсэн байна.

Өмнө нь дайсан байсан АНУ болон Япон Ази, дэлхий дахинд нийтлэг ашиг сонирхолдоо ахиц дэвшил гаргахад тууштай хамтран ажилласны үр дүнд хоёр орны харилцаа 70 жил тууштай үргэлжилж, эв нэгдлийн хүчирхэг загвар боллоо гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, хоёр орны харилцаа цаашид улам бүр бэхжинэ гэдэгт найдаж байгаагаа дурдсан байна.

Д.Нямтулга

Related news
Comments