ДУНДГОВЬ: Ноос угаах үйлдвэр 7 дугаар сарын 15-нд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-06 15:51:29
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Жилд 2000-3000 тн ноос угаах хүчин чадалтай үйлдвэрийг Дундговь аймагт барьж, 7 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар тоног төхөөрөмжөө угсарч байна.

Тодруулбал, тус аймгийн “Их-Онь” ХХК энэ жил өөрийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хонь, тэмээний ноос, ноолуур угаах, ирэх жилээс самнах үйлдвэр барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж.



Тус үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд одоогийн барьж буй үйлдвэрийн дагуух газрыг олгуулах хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Рэнцэндорж нар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, 900 мкв орчим газрыг олгохоор шийдвэрлэхээр болжээ.

Дундговь аймгийн эдийн засгийн суурь нь мал аж ахуй. Тус аймаг 1,7 сая гаруй хоньтой ба жилдээ 2,5 тонн хонины ноос гарна. Тэгвэл тус үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн 15 сумын бүх хонины ноосыг угааж, самнан өртөг нэмэгдүүлэх боломжтой болох юм. 



Related news