ӨМНӨГОВЬ: Олон улсын шимт+боловсрол стем хөтөлбөр 15 суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-26 10:23:37

Даланзадгад /МОНЦАМЭ/. Шимт+Боловсрол стем хөтөлбөр Даланзадгад хотын цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж тайлангийн өдөрлөгөө 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хийлээ.

Олон улсын тус хөтөлбөрийг Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.

 


Энэхүү олон улсын хөтөлбөр нь АНУ, БНХАУ зэрэг дэлхийн томоохон орнуудын боловсролын салбарт хэрэгждэг бөгөөд цэцэрлэгийн наснаас нь хүүхдүүдийн инженерчлэл, техник сэтгэлгээг хөгжүүлдэг онцгой ач холбогдолтой.


 

Хөтөлбөр анх 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Даланзадгад хотын 31 цэцэрлэгт хэрэгжиж ийнхүү хичээлийн жилийн эцсээр шимт+боловсрол стем хөтөлбөрийнхөө үр дүнгийн тайлан өдөрлөгийг эцэг эх, олон нийтийн дунд зохион байгуулдаг уламжлалтай.


 

Цаашдаа аймгийн 15 сумын цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд одоогоор Цогтцэций, Гурвантэс, Цогт-Овоо сумын цэцэрлэгүүд сургалтын хэрэглэгдэхүүнээ хүлээн авчээ. 

Related news