БАЯН-ӨЛГИЙ: БНХАУ-аас ОХУ-ыг чиглэсэн 930 транзит тээврийн хэрэгсэл дайран өнгөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-25 09:36:20

Өлгий /МОНЦАМЭ/. БНХАУ-тай хиллэдэг Ховд аймгийн Булган, ОХУ-тай хиллэдэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг холбосон Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам өнгөрсөн оны 10 дугаар сард бүрэн ашиглалтад орж, олон улсын транзит тээвэр явж эхэлсэн.


Гаалийн байгууллагаас өгсөн мэдээллээр тус замаар Такашикен /БНХАУ/-Булган-Цагааннуур-Ташанта /ОХУ/ маршрутаар ачаа тээвэрлэж байгаа транзит /TIR Carnet/ тээврийн хэрэгслүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тухайлбал оны эхний таван сард 930 тээврийн хэрэгсэл дайран өнгөрч, 16066 тонн ачаа тээвэрлэжээ.


Тодруулж хэлбэл, нэгдүгээр сард 36 тээврийн хэрэгсэл 661 тонн, хоёрдугаар сард 77 тээврийн хэрэгсэл 1013 тонн, гуравдугаар сард 242 тээврийн хэрэгсэл 4295, дөрөвдүгээр сард 295 тээврийн хэрэгсэл 5175, тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 243 тээврийн хэрэгсэл 3993 тонн ачааг БНХАУ-аас ОХУ руу гаргасан байна. 

Related news