МҮБХ нээлттэй уулзалт зохиох болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-24 16:43:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮБХ болон Монгол Бөхийн өргөөг тойрсон маргаан тасардаггүй. Тиймээс Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/ арга барилаа өөрчлөх алхмуудыг санаачлан хийж эхлээд байгаа. Тухайлбал, тус холбооноос санаачлан зохион байгуулахаар болсон нэг үйл явдал нь МҮБХ-ны Удирдах зөвлөл буюу тэргүүлэгчид, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага болон Ажлын албаныхан дасгалжуулагчид, бөхчүүд, бөх сонирхогчид, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй хийх нээлттэй уулзалт юм.

Олны анхаарлыг татсан уулзалтыг маргааш Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.

Уулзалтын үеэр Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд товч мэдээлэл өгч, МҮБХ-ны үйл ажиллагаа болон бусад асуудлаар санал хүсэлтийг нээлттэй хүлээн авах юм байна.

 

 

Related news