Канадын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-09-08 08:31:46

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр буюу энэ сарын 07-нд хүрэлцэн ирлээ.

Тэрбээр 23.30 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хүрэлцэн иосэн. Түүнийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрих Жэйгэр болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Түүнийг өнөөдөр 10.05 цагт УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатарын талбайд угтан авна.

Ч.Ариунболд

Related news