ДУНДГОВЬ: “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар шилдэг оролцогчдыг алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-03 17:03:27
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол үндэсний дархлаа болсон босоо монгол бичгээ эзэмшин, унших, бичих чадвараараа байгууллага, хамт олон, орон нутгийн иргэд, бусад сурагчдаа манлайлан үлгэр дууриал болсон өв соёлоо тээгчдийг алдаршуулах “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үйл ажиллагааг 5 дугаар сарын 2-нд Мандалговь хотноо зохион байгууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны  105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн “Ням” гаригийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэдэг.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтсан уралдаан, бусад үйл ажиллагаанд  15 сумаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, аймаг, сумын Хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүд нийт 1894 хүн  оролцсон байна.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үйл ажиллагааг нээж Дундговь аймгийн Засаг дарга, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ

“2025 оноос эхлэн бүх төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах шийдвэр болон “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3”-ийг хэрэгжүүлэх, боловсролын салбарын төсвийн хүрээний шинэчлэл, сургалтын байгууллагын менежмент,  багшийн хөгжил, сургалтын чанар, орчин нөхцлийг сайжруулах,  ахиц өөрчлөлтийг дэмжих  зорилгоор 2023 оныг аймгийн хэмжээнд “Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд  төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг үе шаттай эхлүүлж, төрийн албан хаагчид, иргэдийн үндэсний бичгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна” гээд Үндэсний бичиг үсгийн баярыг  угтан аймаг, 15 сумын Хэлний бодлогын салбар зөвлөл, БШУГ, Политехник коллеж, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн номын сан, монгол хэл, бичиг, уранзохиолын багш нар болон Ерөнхий боловсролын 5 сургууль хамтран  суралцагчид, төрийн албан хаагчид, иргэд рүү чиглэсэн олон уралдаан, тэмцээнийг амжилттай зохион байгуулсныг онцоллоо.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтан аймгийн хэмжээнд “Уран бичлэгийн уралдаан”, 7, 10 дугаар ангийн сурагчдын дунд “Үндэсний бичгийн анги нийтийн олимпиад”, “Тэргүүний уншигч” шалгаруулах уралдаан, “Төрийн албан хаагчдын их сорилго”, “Төрийн албан хаагчдын цахим бичвэр”-ийн уралдаан, “Үндэсний бичиг,  соёлыг дэлгэрүүлэгч” тэмцээн, Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны монгол хэл, бичгийн хичээлийн 9-р ангийн анги нийтийн олимпиад” зэрэг уралдаан, тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ алдаршуулан, шагнал гардуулжээ. Уралдаанд тэргүүлсэн, өв соёл тээгчдийг танилцуулья:

 

Нэг. “Уран бичлэгийн уралдаан”-д:



Хоёр. Үндэсний бичгийн хичээлийн хоцрогдлыг арилгах, хичээлийг нөхөх, сургалтын чанарыг ахиулах зорилгоор 7-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Үндэсний бичгийн анги  нийтийн олимпиад”



Гурав. 10 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Монгол хэл, бичгийн хичээлийн анги нийтийн олимпиад”


Дөрөв. Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны монгол хэл, бичгийн хичээлийн 9-р ангийн “Анги нийтийн олимпиад”



Тав. Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар  ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Тэргүүний уншигч” шалгаруулах уралдаанд 4 сумын 8 сургуулийн 42  суралцагч оролцжээ.



Зургаа. “Төрийн албан хаагчдын их сорилго” уралдаанд 8 сумын 150 албан хаагч оролцжээ.


Долоо. “Төрийн албан хаагчдын цахим бичвэр” уралдаанд 8 сумын 28 байгууллагын 58 төрийн албан хаагч оролцов.



Найм. Иргэдийн дунд зохион байгуулсан “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” үйл ажиллагаа




 

Related news