БАЯН-ӨЛГИЙ: Новосибирск-Өлгий чиглэлд автобус явуулах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-03 14:20:09

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан ажлын баг саяхан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод болсон Монгол-Оросын бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ХV дугаар хуралд оролцсон.

Энэ үеэр аймгийн удирдлагууд Монгол Улсын Цагааннуур боомттой холбогддог ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсын Ташаанта боомтоор зорчигчид болон бараа таваар нэвтрүүлэх ажлыг хөнгөвчлөх, мөн тус улсын Новосибирск мужийн төв Новосибирск хот болон Монгол Улсын Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын хооронд автобусаар зорчигч тээвэрлэх зэрэг хүсэлтүүдийг тавьжээ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Дмитрий Вольвач, "Манай улсын хувьд Дундад Азийн орнууд, БНХАУ, Монгол Улстай аялал жуулчлалыг өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Хоёр талаас ажлын хэсэг байгуулж ойрын хугацаанд ажил хэрэг болгоё" хэмээн хариу өгсөн байна.  

Related news