Малын гаралтай түүхий эдийг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-07 19:56:19

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль нь хоёр зүйлтэй байх ба үүгээр малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Хууль хэрэгжсэнээр малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, малчин өрхийн орлогын түвшин өснө гэж Засгийн газар тооцоолсон байна.

Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд үндэсний үйлдвэрлэл унах шалтгаан болж болзошгүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжсэн тул хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

Related news