БАЯН-ӨЛГИЙ: Үүрэн утасны хэрэглэгчдийн тоо 7,4 мянгаар нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-02 13:02:43

Өлгий /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар давхардсан тоогоор 112031-д хүрсэн байна.


Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7415 хэрэглэгчээр нэмэгдсэн үзүүлэлт аж.


Мөн аймгийн хэмжээнд 79,3 мянган хүн үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын интернэт хэрэглэж байна.

Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчид өнгөрсөн онд тус аймагт утасгүй холбооны үйлчилгээнээс 17,5 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь баруун бүсдээ хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд улсын хэмжээнд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн дараа орж байна. 

Related news