БАЯН-ӨЛГИЙ: 34,8 мянган толгой мал зүй бусаар хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-01 09:20:34

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын эцсийн байдлаар 34,8 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Үүнийг өнгөрсөн сартай харьцуулахад 12,3 мянган толгойгоор нэмэгдсэн аж. Хорогдол Алтай (10667), Дэлүүн (4353), Булган (2735), Сагсай (2689) сумдад хамгийн өндөр байна.   


Түүнчлэн аймгийн хэмжээнд төллөвөл зохих 753,2 мянган хээлтэгчийн 421 мянга нь төллөж, мал төллөлт 55,9 хувьтай байгаа. Үүнээс 34,7 мянган толгой төл зүй бусаар хорогджээ. Хээл хаясан хээлтэгч 34,2 мянга байна.


Малын хорогдол гарахад өнгөрсөн зун тус аймгийн нутгаар өвс ногооны гарц тааруу байсан, хаврын улирал эхэлснээс хойш удаа дараа цас орж, салхи шуургатай байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Related news