Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-25 11:52:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг маргааш Төрийн ордонд болно. 


УИХ-ын нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд маргаашийн хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон эрдэмтэн судлаач нар оролцоно. 

Related news