БАЯН-ӨЛГИЙ: Алтай аймгийн аялал жуулчлалын салбарынхантай цахим уулзалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Марат, Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Бекболат нар БНХАУ-ын Алтай аймгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.
Уулзалтад БНХАУ-ын талаас Алтай аймгийн Аялал жуудчдадын газрын хэлтсийн дарга Ванг Жин Хуй, Лу Жин Пинг, Бууралтохой дүүргийн Засаг даргын орлогч Бердибек Алтынбек, Шингил дүүргийн Засан даргын орлогч Серик Хорган, аялал жуулчлалын компанийн төлөөлөл Тай Лю нарын албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр талууд ирэх 6 дугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж байгаа Даянгийн боомтын бэлтгэл ажил, боомтод зохион байгуулахаар төлөвлөж буй аж ахуйн нэгжүүдийн ажил хэргийн уулзалтууд, яармаг худалдаа, хоёр аймгийн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, компаниуд өөрсдийн санал болгож аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Ташрамд сануулахад,
Монгол Улсын Баян-Өлгий, БНХАУ-ын Алтай аймгууд хөрш зэргэлдээ бүс нутгийн хувьд
хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн
ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс
бүрдсэн ажлын баг энэ сарын 24-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Алтай аймагт ажиллаж, хоёр
аймгийн аялал зуулчлал, худалдаа, бусад салбар дахь хамтын ажиллаг хөгжүүлэх
асуудлыг хэлэлцэж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
Related news

