БАЯН-ӨЛГИЙ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс малчид, тээвэрчид, иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа.
Энэ сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн баруун болон баруун хойд хэсгийн нутгуудаар салхи баруун өмнөөс секундэд 16-18 метр, зарим үед 22 метрт хүрч ширүүсэх аж. Мөн ойрын өдрүүдэд аймгийн нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх төлөвтэй.
Тодруулж хэлэхэд, энэ сарын 16-20-ны өдрийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилан мэдээгээр ихэнх хугацаанд салхины хурд 12-14 м/с, зарим үед 16-18 м/с-д хүрч ширүүсэн шороон, уул даваануудад цасан шуурга шуурна. Хугацааны эхэн болон дунд үеэр нутгийн баруун өмнөд болон хойд хэсгээр хур тунадас орно.
Нийт нутгаар
шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх ба 18-ны өдрөөс бага
зэрэг сэрүүсэх ажээ.