БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг ирэх даваа гарагт хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 5 дугаар захирамжаар аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдааныг энэ сарын 17-ны өдрийн 9.00 цагт хуралдуулахаар зарлалаа.
Ээлжит бус хуралдаанаар:
- Аймгийн
Засаг даргад нэр дэвшүүлэх;
- "Өлгий-Сансар"
эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах;
- "Архидалтгүй
Баян-Өлгий" дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай;
- Аймгийн
Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шинэ сэргэлтийн бодлоготой
уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах;
- Өлгий
сумын төвийн инженерийн шугам сүлжээ, авто зам ба дулааны шинэ эх үүсвэрийн
тулгамдсан асуудлыг хэлэлцэх тухай зэрэг 8 төрлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
юм.
Сануулахад, Баян-Өлгий
аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн 12 дугаар сард өөрийн хүсэлтээр албан
тушаалаасаа чөлөөлөгдөж, улмаар түүний оронд аймгийн Засаг даргын орлогч
Х.Арманыг нэрийг дэвшүүлсэн.
Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн Х.Арманы материалыг
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь хэсэгт заасан “төрийн албанд гурваас
доошгүй жил ажилласан” байх шаардлагыг хангаагүй гэж буцаасан тул ийнхүү Засаг
даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.