БАЯН-ӨЛГИЙ: Нэг сая мод тарих бэлтгэл хараахан эхлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-10 15:39:03

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ойн сангаа 0,8 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.


Энэ хүрээнд өнгөрсөн онд аймгийн төвд 113,3 мянга, сумдад 59,6 мянган ширхэг мод тарьсан. Сум дундын ойн ангиас өгсөн мэдээллээр хөдөө сумдад шинээр тарьсан моднуудын ургалт 76, Өлгий хотынх 72 хувьтай байгаа аж.


20 сая мод тарих зорилтын дагуу Баян-Өлгий аймаг энэ жил 1 сая мод тарих ёстой. Бэлтгэл ажлын тухай дурдахад, одоогийн байдлаар аймгийн Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн талбайд 500 мянга гаруй ширхэг 1, 2, 3, 4 насны улиас, бургас, хайлаас, шар хуайс моднуудын тарьц суулгацын нөөц байна.


Харин мод тарих ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий ажлын баг байгуулаагүй, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр хараахан шийдэгдээгүй байгаа аж. 

Related news