БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 153 мянган төл бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт оны эхэнд 903,1 мянган хээлтэгч
тоологдсон. Үүнээс төллөвөл зохих 753,2 мянган хээлтэгч байгаагаас 159,4 мянга нь төллөж, мал төллөлт 21,2 хувьтай байна гэж
аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Мөн 19,6 мянган хээлтэгч хээл хаяжээ. Тодруулж хэлэхэд, хээл хаялт өвөлжилт хүнд байсан Алтанцөгц (3039), Сагсай (5794), Булган (3283) сумдад өндөр байна.
Мал төллөлт Толбо суманд хамгийн өндөр буюу 50 хувь, Ногооннуурт 49,5 хувь, Булган суманд 28,8 хувьтай байгаа. Харин Цэнгэл сумын малчдын мал энэ сарын 1-ний өдрөөс төллөж эхэлсэн тул тухайн нутагт мал төллөлт 0,8 хувьтай байна. Бусад сумдын хувьд төллөвөл зохих хээлтэгчийн 6,4-28,5 хувь нь төллөжээ.
Одоогоор аймгийн хэмжээнд 6,4 мянган төл хорогдож, 153 мянган төл бойжиж
байгаа. Бойжилт 97,4 хувьтай байна.