Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-31 13:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн хүсэлтийн дагуу дөрөвдүгээр сарын нэгнээс алслагдсан суурьшлын цэгүүдээс нийтийн тээврийн богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлнэ.


Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал", Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг:

Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”

Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”

Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”

Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөхөөр төлөвлөөд байна. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, автобус хоорондын хүлээх хугацааг богиносгох зорилготой юм. 





Related news