БАЯН-ӨЛГИЙ: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-01 14:30:17

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна.


"Явуулын үйлчилгээг өнөөдөр Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулиас эхэлсэн. Энэ ажил 5 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд тухайн хугацаанд аймгийн төвийн бүх сургуулийг хамруулна. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний үеэр сурагчдад мэргэжил сонголт, хүүхдийн эрх, гэр бүлийн талаар болон сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Мөн зөвхөн сурагчдыг хамруулан сургууль бүрд хүүхдийн чуулган зохион байгуулна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлаар аймгийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөлтэй хамтран ажиллаж байна" хэмээн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Р.Жанылган хэлэв.  


Тус байгууллагын хувьд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг цаашид хөдөө сумдад ч зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ үеэр хүүхдүүдийн гаргасан саналыг нэгтгэж аймаг, сумын удирдлага, Хүүхдийн төлөө зөвлөлүүдэд хүргүүлэх ажээ.  

Related news