Коронавируст халдварын 45 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-16 10:36:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 45 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс дөрвөн тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 26 нь нийслэлд, 19 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1 007 070-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.

Related news