“Junior Eurovision” тэмцээнд Франц хүү түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-12-12 09:49:16

ЕРЕВАН. /BBC/. Арменийн нийслэл Ереван хотноо зохион байгуулагдсан “Junior Eurovision-2022” олон улсын хүүхдийн дууны уралдаанд Франц хүү Лиссандро түрүүлжээ.


Өдгөө 13 настай Лиссандро “Oh Maman!” дуугаараа 203 оноо авснаар тэргүүн байр эзэлсэн бол зохион байгуулагч Армени хоёрдугаарт, Гүрж гуравдугаарт, Ирланд дөрөвдүгээрт шалгарсан байна.


Их Британийн оролцогчийн хувьд олон нийтийн санал асуулгад түрүүлсэн ч 146 оноотойгоор тавдугаар байр эзэлжээ.


Лиссандро шагналаа гардан авсныхаа дараа, “Би маш их баяртай байна, бүгдэд нь талархал илэрхийлье. Франц улс өнө мөнх орших болтугай” хэмээн хэлсэн байна.


Энэ жил “Junior Eurovision” тэмцээний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 16 улс орны төлөөлөл оролцжээ. 9-14 насны хүүхдүүд оролцдог энэхүү тэмцээнийг “BBC” телевиз анх удаагаа нэвтрүүлжээ. 




Related news