Өнгөрсөн хоногт 202 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-23 10:34:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 202 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 


Шинээр илэрсэн тохиолдлын 82 нь нийслэлд, 120 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 991 461-д хүрэв.  Уг өвчний улмаас нэг хүн нас барснаар "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 134 хүн эндээд байна.

Related news