БАЯН-ӨЛГИЙ: Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаар олон улсын транзит тээвэр хийж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-22 16:27:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хамгийн хойд хэсэг болох Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто замыг өнгөрсөн сарын сарын 20-ны өдөр ашиглалтад оруулсан.


Ийнхүү Баруун бүсийн босоо тэнхлэгийн АН-4 авто замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хамгийн дөт авто замаар холбогдсон юм.


Тэгвэл дээрх замаар олон улсын транзит тээврийн автомашинууд явж эхэлсэн байна. Тодруулж хэлбэл, БНХАУ-ын Тайкешкен боомтоос энэ сарын 20-ны өдөр гарсан олон улсын транзит тээврийн цуваа Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин Цагааннуур боомтоор гарч, ОХУ-ын Москва хотыг зорив.


Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын үйл ажиллагаа жигдэрснээр жилд таван мянган тээврийн хэрэгсэл манай улсыг дамжин өнгөрөх ажээ.  

Related news