БУЛГАН: Малчин өрхүүд өвөлжилтийн бэлтгэлээ 92,3 хувь хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-10 14:16:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92.3 хувьтай байгаа талаар мэдээллээ.

Малчдын хувийн бэлтгэл болох дулаан хувцас, гэр, орон сууцны дулаалга, түлээ түлшний хангамж зэргийг тооцож үзсэн байна. Мөн малчин өрхийн хашаа, бууцны хангамж 95,8, худгийн бэлэн байдал 92,0, бэлчээрийн усан хангамж 93.6 хувьтай байна гэж дүгнэжээ.

Энэ онд хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод, Сайхан, Дашинчилэн, Тэшиг, Орхон, Хутаг-Өндөр суманд инженерийн хийцтэй 10 худаг гаргахаар төлөвлөсөн юм. Энэ тендерт “Эко гео” ХХК шалгаран гүйцэтгэж байгаа аж.

Related news