БАЯН-ӨЛГИЙ: Ес хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний өвчлөл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн долоо хоногт амбулаториор 6843 иргэн үйлчлүүлснээс 346 хүнээс томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай нийт 246 хүн эмнэлэгт хэвтсэний 18,2 хувийг, түргэн тусламжийн 291 дуудлагын 26,1 хувийг
тухайн төрлийн өвчний тохиолдол эзэлжээ.
Амбулаториор үйлчлүүлэгчдэд
дүн шинжилгээ хийхэд 0-11 сартай хүүхдүүдийн 14.6 хувь, 1 настай хүүхдүүдийн 13, 2-4 настай хүүхдүүдийн 9.2, 5-9 настай хүүхдүүдийн 10.6 хувь нь томуугийн шалтгаантай ба 9 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа аж.
Харьяаллаар нь авч
үзэхэд томуу, томуу төст өвчин Өлгий сумын “Мейрим” өрхийн эрүүл мэндийн төв болон Бугат, Булган суманд өндөр үзүүлэлттэй байна.
Аймгийн Эрүүл
мэндийн газраас улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийг идэвхжлийн түвшинд байгаа хэмээн дүгнэж байна.