ӨВӨРХАНГАЙ: ОНХС-гийн хөрөнгийг цөөн том ажилд зарцуулах хүсэлт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-25 14:38:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын 13 багийн ИНХ хуралдаж, аймгийн болон сумын удирдлагууд оролцон иргэдэд аймагт хэрэгжиж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны мэдээллийг өглөө.


Иргэдийн зүгээс гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх, цахилгааны хүчдэлийг сайжруулах, нийтийн усан сангуудад ариутгал хийж, зарим худгийг цахимжуулах, ОНХС-гийн хөрөнгийг олон жижиг ажилд биш томоохон цөөн ажилд зарцуулах талаар санал хүсэлт тавив.


Мөн нийтийн тээвэр цагтаа ирдэггүй, буудал дээр удаан зогсдоггүй, орой сургуулийн II ээлжийн хичээл тарахаас өмнө зогсчихдог, мотоциклин такси хурд хэтрүүлдэг, эрсдэлтэй гэж байлаа.


Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Ганбат иргэдийн асуултад хариулахдаа зарим газарт гэрэлтүүлгийг засварлаж байгаа, цагийн хуваариар асаадаг, мотоциклээр такси үйлчилгээ эрхэлж буй жолооч нарыг хамгаалалтын малгай өмсгөх, хөдөлгөөнд нь хяналт тавих ажлыг Замын цагдаагийн тасагтай хамтран хэрэгжүүлж байгаа, 80 орчим сая төгрөгөөр эрчим хүчний хүчдэлийг сайжруулах, өргөтгөх, дэд станц байгуулах ажил хийж байна гэв. 

Related news