ДОРНОД: Данриг данжайлин хийд "Ганжуур данжуур" судрыг заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-19 10:33:55

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Төв гандан Данриг данжайлин хийдэд "Ганжуур данжуур" судрыг залах ёслол боллоо. Энэхүү судар бол дэлхийн баримтат өвд Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл юм. Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, Энэтхэгийн Засгийн газар, Индра Гандийн нэрэмжит үндэсний соёлын төв, Монгол бичгийн гар бичгийн хүрээлэн хамтран "Ганжуур данжуур" судрын 108 ботийг хэвлүүлж, Монгол орны гандан хийдүүд, соёл шинжлэх ухааны байгууллагуудад залах ажил өрнөж байгаа аж.

Данриг данжайлин хийдийн хамба лам Д.Амгаланбат: "Ганжуур данжуур" судрыг уншиж судлах эрдэмтэд, иргэдэд нээлттэй гэв.

Ташрамд сонирхуулахад, "Ганжуур данжуур" нь бурхан багшийн их хөлгөн судар буюу суурь онол бүхий нэвтэрхий толь юм. Монголчууд Ганжуурыг 13 дугаар зууны эцэс 15 дугаар зууны эхэн буюу Өлзийт хааны үед монгол хэлнээ орчуулж эхэлжээ. Ингэхдээ Лигдэн хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа Одсэр, Дархам лам Сэнгэ, Билэгт Эрдэнэ Дай гүүш, Тойн Сандүв тэргүүтэн эрдэмтэд удирдах зохион байгуулж, 1628-1629 онд "Зарлигийн орчуулга" бүрнээр нь хөрвүүлэн дүүргэсэн байна. 

Related news