ОРХОН: Төрийн албаны удирдах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь 23 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-18 22:50:36
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан” ТББ хамтран “Эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт зохион байгуулж байна. 

Тус сургалт нь салбартаа манлайлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Сургалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, улс төр, иргэний нийгмийн байгууллагын 120 гаруй эмэгтэйчүүд оролцоно. Тэд сургалтаар  ажил, амьдралын тэнцвэр, карьер төлөвлөлт,  ур чадварын талаарх  мэдлэгээ нэмэгдүүлнэ.  

Сургалтын багш, Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг хэлэхдээ, ”Улсын хэмжээнд төрийн албаны удирдах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 22 байгаа бол Орхон аймагт 23 хувь байна. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ цаашид хувийг  нь нэмэгдүүлэхэд энэ сургалт нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэсэн юм.  

 

Related news