ӨВӨРХАНГАЙ: Мод үржүүлгийн газар арваар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-13 09:23:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд шинээр мод үржүүлгийн газар байгуулах, өргөтгөхөд аймгаас дэмжлэг үзүүлж байна.


Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор хангай, тал хээр, говь болгон  бүсчилж, таван аж ахуйн нэгж, байгууллагад 216 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутгийн төсвөөс олгожээ. Үүний үр дүнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, иргэдийн тоо энэ онд 10 гаруйгаар нэмэгдсэн аж.


2021 онд мод үржүүлгийн 10-аад цэгт 15 нэр төрлийн 327.9 мянган тарьц, суулгац ургуулж байсан бол 2022 онд 21 мод үржүүлгийн газарт 20 гаруй нэр төрлийн 800-гаад мянган мод бут тарьж ургуулж байна. 

Related news