БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл суманд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-22 11:33:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд барьсан 100 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийн барилга энэ сарын 21-ний өдөр ашиглалтад орлоо.

Цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг 1.4 тэрбум төгрөг бөгөөд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэсэн. Барилгын ажил хоёр жил үргэлжилж ийнхүү ашиглалтад орж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Засаг даргын орлогч Х.Арман нар оролцож баяр хүргэв.

Монгол Улсын хамгийн баруун захад оршдог Цэнгэл суманд цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор алслагдсан бүс нутгийн иргэдийн хүүхдүүд стандартын шаардалга хангасан тохилог орчинд сурч боловсрох боломж бүрдэж байна. 


 

Related news