Хүчтэй мөндрийн аюулаас 9 иргэнийг аврав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 16:05:06

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас хашаа, байшин усанд автсан, голын усанд суусан гэх таван удаагийн дуудлага тус сумын Онцгой байдлын хэлтэст иржээ.

Тодруулбал Хархорин сумын Орхон багийн Хорихын Жуулчны баазад иргэн Б-ийн гэр, Нарийнхүр багийн Тавансалааны гарамд малчин Б, Б нарын хоёр гэр, Эрдэнэтолгой багийн Арцат 21 дүгээр гудамжийн 12 тоот хашаа усанд автсан, Эрдэнэ толгой багийн Сайрын хогийн цэгт мотоциклтой хүн, 60 гаруй хонь усанд боогдсон тухай дуудлагаар тус хэлтсийн албаныхан шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news